English

Cypher mongolia

The Innovators of Environmental Technologies

  • Нүүр
  • Бидний тухай
  • Тоос дарагч
  • Ус цэвэршүүлэгч
  • Замын хучилт
  • Ажлын үр дүн
  • Холбоо барих

Өирфзаймийн зориулалт
Өирфзаймийг хэрэглэх хэмжээ
Хөрсний шинжилгээ
Өирфзаймийн аюулгүй байдлын мэдээлэл

  • EarthZyme
EarthZyme EarthZyme

EarthZyme - Lasting Stabilization of Clay Based Soils

Өирфзайм нь шаварлаг хөрсөнд хэрэглэдэг хортой бус бэхжүүлэгч юм. Өирфзаймаар хөрсийг бэхжүүлэхэд замын нягтшил хамгийн өндөр болдог тул замын хадгалалт, хамгаалалтын зардал эрс буурч, тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гарах ашиг тусыг илт мэдрүүлдэг.
Өирфзаймд шаардлагатай хөрсийг зөв нормоор  хэрэглэснээр CBR үзүүлэлтийг (хөрсний бэхжилтийн хэмжүүр) хамгийн өндөрт барьж чаддаг тул шавартай хамт өөр ямар ч хөрс хэрэглэж болдог. Ингэснээр зам тавихад зайлшгүй шаардагддаг үнэтэй материалуудыг хэрэглэх шаардлагагүй болдог юм. Хөрсний нягтшилыг дээшлүүлснээр өирфзаймаар бэхжүүлсэн шороо нь ус болон бусад шингэн нэвтрэх боломжийг үгүй болгодог тул хуурай болон чийглэг цаг агаарт удаан хугацаанд хэрэглэж болох маш хатуу замыг бий болгодог. Өирфзайм нь байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй бөгөөд зам тавихад орж буй шорооны тодорхой хувь нь шавар байхад үр дүнгээ өгдөг.
Өирфзаймыг хэрэглэсний дараа замын шороонд орсон шаварлаг хэсэг нь ус нэвтрэх боломжийг хааснаар зам дээрхи ус өөрөө урсаж алга болох нөхцөлийг бий болгодог. Энэ нь шаварлаг хэсэг хөрсийг барьцалдуулснаар хөрсний бэхжилтийг хамгийн удаан хугацаагаар барьж чаддагтай холбоотой юм.
Өирфзайм нь шингэн хэлбэртэй байх бөгөөд стандартын тоног төхөөрөмж арга зүйг хэрэглэхийг шаардана. Өирфзаймийг ашигласнаар замын шороог дарах, ус цацах, тэгшлэн хусах, дэржигнүүрийг арилгах, гарсан цоорхойг бөглөх, нягтаршуулах гэх мэт стандарт зам дээр нийтлэг гардаг хадгалалт, хамгаалалтын олон асуудлыг арилгадаг. Тус бүтээгдэхүүн нь маш өндөр концентрацтай тул замын бусад бүтээгдэхүүнийг ашиглахад гарах нэг км-ын зардлаас харьцангуй бага зардал гардаг төдийгүй бэхжүүлэлтгүй хайрган зам дээр байнга гардаг хадгалалт хамгааалтын зардлыг арилгадаг давуу талтай юм. Өирфзайм нь бэхжүүлсэн хучилтгүй зам тавих зориулалттай бүтээгдэхүүн бөгөөд хучилттай замын доорхи бэхжүүлэгчээр ашиглахад ч сайн үр дүн өгдөг.

Зүүн талд байгаа холбоосууд дээр дарж, өирфзаймийн зориулалт, бодисын аюулгүй байдал, хэрэглэх арга, гарын авлаг зэрэг мэдээллүүдийг авна уу. 

© 2008-2009 Powered by m2x Design : CypherMongolia